2020.12.11
Б.Энх-Амгалан: Төмөр замын боловсон хүчин дээр хэр анхаарч байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Төмөр замын тухай шинэчилсэн найруулга бол цаг үеэ олж орж ирж байгаа юм. Жил бүр төмөр замаар ачаа эргэлт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой төмөр замын тээврийн аюулгүй байдал, дэд бүтцийг байгуулах зэрэг ажлууд шаардлагатай байгаа юм. Одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд зөрчил хийдэл, давхардлыг арилгах эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа.