2020.11.24
“Халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд дунджаар 8 сая төгрөгийн зардал гарч байна”
Шинэ коронавирусийн халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд дунджаар найман сая төгрөг зарцуулж байна гэх тооцоолол гарсан болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен нэг өвчтөнд зарцуулж буй зардлын талаар тодруулсан бөгөөд салбарын сайд эм, эмчилгээ, тухайн эмчилгээг хийх явцад үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс гэх мэт зардлууд нэмэгдээд дунджаар найман сан төгрөгийн зардал гарч байна гэв.
Өнөөдрийн байдлаар буюу 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн 11:00 цагийн байдлаар манай улсад нийт 672 халдварын тохиолдол бүртгэгдэж, 342 нь эмчлэгдэн гараад байна.