Л.Оюунчимэг: Бид тогтоолдоо иргэд рүүгээ хандсан соён гэгээрүүлэх ажлыг тусгайлан оруулах хэрэгтэй
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Ковидтой холбоотой тогтоол дээр өөрчлөлт гаргасан байгаа. Харин тогтоолын 5 дээр түлш шатахуун, мах, гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүн хомсдол үүсгэхгүй, үнийг хөөрөгдөхгүй байхад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулах гэж бичсэн байна. Үүнийг аль хэдийн бид боловсруулсан байгаа. Эсвэл юу нь дутуу учраас боловсруул гээд байгаагаа тодорхой хэлмээр байна. Боловсруулсан төлөвлөгөөтэй холбоотой ийм арга хэмжээг авах, түүнийгээ УИХ-д танилцуулах гээд шийдвэртэй тодорхой юмыг зааж өгөх хэрэгтэй байна.
Тайвань болон бусад орнуудын шийдвэртэй авч байсан арга хэмжээ бол иргэд рүүгээ хандсан соён гэгээрүүлэх ажлыг тусгайлан оруулж өгсөн байсан. Жишээ нь сүүлийн үед цагдаа, иргэдийн хооронд зөрчилтэй асуудлууд гараад байгаа учраас бусдынхаа эрхийг хүндэтгэх талын заалтыг тусгаж өгөх. Маскаа зүүх, ариун цэврээ сайн сахих, хариуцлагатай байх талаар үүрэгжүүлэхэд тусгаж өгвөл зүйтэй. Бид заалтуудаа хүчтэй болгож, тодорхой үүрэг даалгаврыг хугацаатай өгөөд, эргээд хэрэгжилт хяналт тавих үүргээ бид сайтар хийх нь бидний гол ажил юм.
Холбоотой мэдээ
2024.01.16
2024.01.11
2024.01.11