2020.10.23

Л.Энх-Амгалан: Нүүдлийн соёл иргэншлийг авч үлдэж байгаа цорын ганц ард түмэн гэдгээрээ бахархах ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулийн хүрээнд хүрээгээ тэлмээр байна. Зүгээр нэг соёлын байгууллага гэж ямар байх, ажилтан гэж хэн байх, үнэт зүйл гэж юу байх гэсэн хэдхэн тодорхойлолтын хүрээнд Монгол улсын соёлыг тодорхойлох гээд сууж болохгүй. 

Бидний өнгөрсөн 30 жилийн алдаа бол ард түмнээ соён гэгээрүүлж чадаагүй, Монголынхоо түүх, соёлын үнэ цэнийг ойлгодоггүй залуу үеийг бэлдсэн явдал юм. 

Үндэсний ижилсэл ялгарал гэдэг дээр дэлхийн хэмжээний том бодлого явуулж байна. Үүнийг зөвхөн мөнгө гэж харж болохгүй. Соён гэгээрлийг хэн хийх вэ гэхээр сум, аймгийн театрын соёлын төвийн хүрээнд харж болмооргүй байна. Соёл түүхийн бодлого дээр бүтээж, байгуулсан хүн төрлөхтний түүхэнд оруулсан соёл түүхийнхээ хэрээр хөлөө тавих ёстой. Маш том бодлого хийж, шинэ маягаар түвшинд гаргах хэрэгтэй. Монголчууд нүүдлийн соёл иргэншлийг авч үлдэж байгаа цорын ганц ард түмэн гэдгээрээ бахархах ёстой.