Б.Энх-Амгалан: Биет болон биет бус өвөө авчрах, үзмэрээ нэмэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-
Булш, бунхан, эртний хэрэгслүүд, малтлагаас олдсон археологийн олдворууд байна. Энэ олдворуудыг хадгалах, хамгаалах тал дээр яаж анхаарах гэж байна. Уул уурхайн ашиглалтаас болоод санаа зорилготой хайгуул хийж байгаад олоод, хилээр давуулахыг оролддог нөхцөлүүд байна. Бид өөрсдийн юмыг хадгалж, хамгаалж үлдэх, даяаршиж байгаа нийгэмд дангааршиж амьдрах, Монголын онцлог гэдгийг авч үлдэх зүйл дээр юу хийх гэж байна вэ?
-
Зах зээлийн шуурганаар музейн үнэт үзмэрүүд алга болсон. Монгол соёлын өв болсон музейн үзмэрүүдийг хадгалах, хамгаалах, эргүүлж олж авах, тэрийг үрэгдүүлсэн хүмүүс дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-
Соёлын өв тээгч нараа яаж хамгаалах вэ? Уртын дуучид, туйл хайлдаг, хөгжим зохиодог, бүжиг дэглэдэг биет бус өв тээдэг эдгээр хүмүүс гадагшаа гарч хичээл заагаад байна. Гадаадад очиж хүмүүст өвөө түгээж байна. Гадны хүмүүст хичээл, ном заагаад тэдний хамтлагийг дадлагажуулж сургаад, бие биелгээгээ зааж өгч байна. Ингэж болдог уу? Үүнийг яаж хамгаалах вэ?
-
Манай соёлын өв гадаадад их байгаа. Одоо Чингис хааны музей хийж байна. Чингис хааны барьж байсан биет бэлгийн зүйл гээд хэлчих зүйл бидэнд юу ч байхгүй байна.