Т.Доржханд: Бидэнд хариуцлага хүлээдэг удирдлага хэрэгтэй
2020.08.14

Т.Доржханд: Бидэнд хариуцлага хүлээдэг удирдлага хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Доржханд  болон ХҮН-ыг удирдлагууд мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеээр УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

-“Бид ямар хотын хүсэж байна вэ болон ямар хотын даргатай байх хэрэгтэй вэ гэсэн асуудлын талаар саналаа хэлье. Энэ тал дээр бид тодорхой байр суурьтай байх хэрэгтэй байна. Яг ямар хот вэ гэхээр шавааралдсан, олон өндөр байшинтай, цемент шүтсэн, машинд ээлтэй аз жаргалгүй хот биш. Ямар хотыг аз жаргалтай хот гэх вэ гэвэл өндөр настангууд нь байна уу, үр хүүхдүүд маань яаж байна, залуучууд нь байна уу  тэд нар хотынхоо гудманд айх аюулгүй нарлаад, тоглоод сууж байдаг. Залуучууд нь хөгжмөө сонсоод аюулгүй явж болдог, нийтийн тээврээрээ нийт иргэд нь үйлчлүүлж байдаг. Ийм хотыг хүндээ ээлтэй, аз жаргалтай хот гэдэг болсон.

Дараагийн хөндөх асуудал бол ямар хүн хотын дарга вэ ?

Өнөөдөр ордон дотор ярьсан байна. Дарга нарыг ерөнхий сайд нь санал оруулдаг байх, цаашдаа ерөнхий сайд нь тэднийг томилдог байх  гээд систем  буруу яваад эхэллээ.  Дарга томилдог бол бидний олж авсан ардчилал, үнэт зүйл, үндсэн хуулийнхаа эсрэг энэ зүйлүүдийг хийх гээд байна. "ХҮН" намын хувьд энэ зүйлд маш хатуу эсэргүүцсэн байр суурьтай байна.

Иргэд нь аймгийнхаа дарга удирдлагаа сонгодог байх нь зөв, хэрэв нам томилдог болбол бид 1990 он руу нэг намыг систем рүү ухралт хийх гээд байна. Иргэдийнхээ төлөө үйлчилдэг, ажлаа хийж чаддаг,  энгийн, дээрээс нь хариуцлага хүлээж чаддаг хүн байх хэрэгтэй байна. Саяхны жишээ хэлэхэд ухсан нүхэнд дөрвөн хүүхэд усанд осолдсон хэн хариуцлага хүлээсэн юм бэ?! Зайрмаг авж идэхээр явж байсан хүүхэд дэлгүүрийн бариулаас барьж тогонд цохиулан нас барсан хэн хариуцлага хүлээсэн юм  бэ?! Энэ байдлаар бид дахиад 30 жил явах юм уу?! Иймээс бидэнд хариуцлага хүлээдэг удирдлага хэрэгтэй байна.

Дандаа хотынхоо төвд хөрөнгө оруулалт хийдэг. Тарьсан модоо тайрдаг, жилдээ хоёр гуравхан сар ашигладаг усан оргилуур барьдаг биш, нийт иргэддээ жилийн 12 сар үйлчилдэг, хотын зах руугаа ч гэсэн хөрөнгө оруулалт хийж, хотын төв, зах байхаас үл хамааран ижил боломжоор хангадаг тийм удирдлага хэрэгтэй.

Энэ удаад Улаанбаатар хотынхон эргэлт хийж иргэдтэйгээ ойрхон байдаг хүнийг сонгохыг хүсч байна.  Иймээс энэ удаад залуус сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Бидний хувьд шийдвэрээ гаргаж нийслэлээ удирдаж нийслэлийн намын даргад өөрсдийн төлөөллөө  оруулж байна. Улаанбаатар хотод жишиг болох байх гэсэн хүлээлт байна” хэмээлээ.