Б. Энхбаяр: Гишүүд өөрийн нэр дээр сан байгуулж мөнгө угааж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.09\ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-н гишүүн Б.Энхбаяр:
Аливаа хуулийн төсөл үндсэн хуульд нийцэх учиртай. Үнлсэн хуулийн 23-р зүйлд УИХ-ын гишүүн нийт иргэн,улсын ашиг сонирхолыг эрхэмлэн ажиллана гэж заасан. Мөн 29-р зүйлд УИХ-ын гишүүн нь еранхий сайд, засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон ажил албан тушаалаар хавсарч ажиллаж болохгүй гэж заасан байна. 29-р зүйлийн 3-т УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өгсөн тангаргаасаа няцаж,үндэн хууль бол түүнийг УИХ-ын эргүүлэн татах үндэслэл болно гэсэн. Өөр өөр хэлбэл УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэс нь өргөсөн тангаргаасаа няцсан байх үндэслэл болж байгаа юм.
Бид хэдхэн хоногийн өмнө шинэ үндсэн хуульд заасан тангараг өргөсөн. Тэр нь авлигад, ашиг сонирхолоос ангид байна гэсэн тангараг өргөсөн. Гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хавсарах нь ашиг сонирхолыг зөрчил болдог. Өнгөрсөн парламент дээр гишүүд 300 орчим төрийн бус байгууллагын даргын албан тушаалыг хашсан.
Мөн өөрийн нэр дээр сан байгуулдаг. Нутгийн зөвлөл нийтлэг байсан. УИХ-ын гишүүдийн хариуцлага нэмэгдэж байна. Янз бүрийн өөрсдийн нэр дээр сан байгуулах хандив авдаг, мөнгө угаадаг асуудал яригдаж байсан. Гишүүд тухайн төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг эрхлэх явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдох, барьцаалагдах үндэс суурв их байна.
Холбоотой мэдээ
2024.12.14
2024.12.12
2024.12.11