УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын санаачлагаар Чойжин ламын сүм музейн дэргэдэх гудамжийг “Л.Түдэвийн гудамж” болголоо
2020.07.02

УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын санаачлагаар Чойжин ламын сүм музейн дэргэдэх гудамжийг “Л.Түдэвийн гудамж” болголоо

УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын санаачлагаар Сүхбаатар дүүргийн Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэрийг  Нийслэлийн ИТХын Тэргүүлэгчид гаргасан байна.

Тус замыг Нийслэлийн ИТХын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр автомашингүй гудамж болгосон бөгөөд одоогоор тохижуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод  240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.