Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн "Эрдмийн баяр" боллоо
2020.06.11

Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн "Эрдмийн баяр" боллоо

МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн магистр, бакалавр зэргийн сургалтад суралцаж, дипломоо амжилттай хамгаалсан оюутан төгсөгчид өнөөдөр /2020.06.10/ сургуулийн захиргаа болон МҮЭ-ийн холбооны удирдлагуудаас диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

“Хөдөлмөрийн эдийн засаг”, “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал”, "Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ", "Хүний нөөцийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл", "Санхүүгийн удирдлага" тэргүүтэй 8 хөтөлбөрөөр 120 орчим төгсөгч эх орныхоо өнцөг булан бүрт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад бэлэн болжээ.

Тус сургууль "Говь" ХК, Эрдэнэт" үйлдвэр"-ийн ҮЭ-ийн холбоо, "Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд захиалгаар магистр болон бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэж "Тогтвортой хөгжтил 2030" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах мэдлэг, мэргэжил бүхий төгсөгчид бэлтгэж байгаадаа тус сургуулийн удирдлага, төв байгууллага болох МҮЭ-ийн удирдлагууд баяртай байгаагаа илэрхийллээ.