2020.07.01

М.Оюунчимэг: Хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нэлээд амаргүй байсан

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхлэв.

Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасан.

Хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Парламент хоорондын бүлгэмийн дарга нарын асуудал маш чухал энэ бүлгэм сайн ажиллах нь маш олон эерэг үр дагавартай гэдгийг өмнөх 4 жилд харсан. Жишээ нь Монгол Солонгосын парламентын бүлгэм, Англи Монгол гээд маш сайн ажилласан. 

Дуртай нь цаас бариад би энэ бүлгэмийн дарга болоё гэдгээс илүүтэй улс орны өнөөгийн эдийн засгийн чухал үед ямар шийдвэр гаргаж яаж ажиллах чадах нь чухал. Энэ тал дээр Т.Аюурсайхан гишүүн яаж ажиллах вэ?

C.Одонтуяа гээд эмэгтэй гишүүн 2 дахь удаагаа УИХ-ын дэд даргад нэр дэвшээд орэ ирж байгаад талархалтай байна. Өмнө жил бид хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нэлээд амаргүй байсан. Төсөв нь маш бага болсон байсан. Хүүхэд хамгаалалын асуудал дээр анхаарах тал дээр таны байр суурийг сонсоё.