2020.07.01
Х.Нямбаатар: УИХ-ын даргыг Спикер гэдэг албан тушаал руу шилжүүлэх тал дээр таны байр суурийг сонсоё
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхлэв.
Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар
Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй.
Байнгын хороо нь 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзахаар заасан.
Энэ үндсэн дээр боловсруулсан Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд танилцуулав.