2020.06.22
Сонгууль шудрага, сайхан болж, Сонгогч таны сонголт мэргэн байх болтугай!
Өглөөний мэнд!
Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр, үнэхээр бид дотооддоо Ковид-19 халдвар гарсан гэсэн мэдээ байхгүй тулдаа төрийн сонгуулиа хуулийн хугацаанд нь явуулахаар сурталчилгаагаа эхлүүлж байсан нь саяхан мэт...
Монгол улс маань ардчилсан найм дахь удаагийнхаа сонгуулийн ард гарах гэж байна. Миний бие анх удаагаа сонгуульд нэр дэвшигчээр оролцож, Төв аймгийнхаа иргэдтэй уулзаж, тараах материалаа хүргүүлж, иргэдээсээ захиас даалгавар авсан завгүй 21 хоног өнгөрч байна.