ШИНЭ ХОВД хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний хөгжил эрхэм чухал
2020.06.15

ШИНЭ ХОВД хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний хөгжил эрхэм чухал

ХОВД ИХ СУРГУУЛЬ, МСҮТ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ-ийн багш нар, АЙМГИЙН ТЕАТР, ТҮК-ийнхан  ШИНЭ ХОВД хөтөлбөрийг дэмжин хүлээн авч байна

Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрт Ховд аймгийг шинэ шатанд гарган хөгжүүлэх ШИНЭ ХОВД хөтөлбөр хэрэгжүүлж, Ховд их сургуулийг баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновац, технологийн төв болгон хөгжүүлж, их сургуулийн дэргэд олон улсын чанар, стандартад нийцсэн ЕБС байгуулна гэж тусгасан.

  • У.Хүрэлсүхийн Засгийн газар МСҮТ, Политехник коллежийн суралцагчдад сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн.
  • Энэхүү тэтгэлэгт төр, хувийн хэвшлийн 80 МСҮТ, Политехник коллежийн 36.000 орчим суралцагч сар бүр хамрагдана.
  • МСҮТ, Политехник коллежийн багш нарын ажлын ачааллыг бууруулж, урамшууллын хэмжээг нэмэгдүүлсэн.
  • МСҮТ, Политехник коллежийн багш нарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор 45 цагийн багцыг 36 болгож бууруулсан.
  • Мөн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу МСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнг үндэслэн цалингийн 5 хүртэлх хувийг олгож байсныг үе шаттай нэмэгдүүлэн 15 хувиар олгохоор тогтсон.
  • Ирэх жилүүдэд багш нарт орон нутгийн нэмэгдэл олгодог болно.
  • Соёлын ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулна.
  • ҮХНӨ-өөр Ховд хот болохоор болсон. Хот шиг хот байхад хөдөлмөрөө зориулдаг тохижилт үйлчилгээнийхэндээ анхаарна.
  • Хот болсон ч гэсэн багш нарт олгодог нэмэгдэл, урамшуулал хасагдахгүй. Харин ч бүсийн нэмэгдэл олгоно.
  • Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрт цалин хөлсийг цаашид ч инфляцийн түвшинтэй уялдуулан тогтмол нэмэгдүүлж байх заалт орсон.
  • Мөн НДШ төлдөг хэн ч бай урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-өөс 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдүүлнэ
ШИНЭ ХОВДЫН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН ТА НАРТАА БАЯРЛАЛАА