Жаргалант сумынхаа албан хаагчидтай уулзалт хийлээ
2020.06.15

Жаргалант сумынхаа албан хаагчидтай уулзалт хийлээ

ЖАРГАЛАНТ СУМЫНХАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

  • ✔️Монгол Ардын Нам эрх барьсан сүүлийн 4 жилд төрийн албаны дархлааг сайжруулсан.
  • ✔️Сонгууль болгоны дараа төрийн албанд халаа сэлгээ, холио солионы шуурга дэгддэг гажуудлыг бид Төрийн албаны хуулиар шинэчилж чадсан.
  • ✔️Төрийн албанд чадахуйн зарчим, шатлан дэвших зарчим буюу мерит зарчмыг нэвтрүүлсэн.
  • ✔️Төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэх айдасгүй, өөрийн мэдлэг чадвар, туршлагаа үнэлүүлэн мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоор бүрэн хангагдсан гэж болно.
  • ✔️Төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 1070.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшнээс дунджаар 48.9 хувь нэмэгдсэн.
  • ✔️Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрт цалин хөлсийг цаашид ч инфляцийн түвшинтэй уялдуулан тогтмол нэмэгдүүлэх заалт орсон.
  • ✔️Мөн НДШ төлдөг хүн бүр урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-өөс 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах, ипотекийн зээлийг дан ганц орон сууц төдийгүй хашаа байшинд хүртэл олгох бодлогыг дэвшүүлээд байна.

Монгол төрийн мөчир салаа, төр түмнийг холбогч гүүр болсон ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДДАА БАЯРЛАЛАА.