Төв аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзлаа
2020.06.13

Төв аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзлаа

Жаргалантын ажилсаг түмэнтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санаа бодлыг нь сонслоо.

Манай Жаргалант сум бол Улаанбаатар хот болон бусад төв суурин газрыг хүнсний ногоогоор хангадаг бөгөөд улсын хэмжээний төмсний үйлдвэрлэлийн 25% орчим, Төв аймгийн 50-60%-ийг дангаар үйлдвэрлэдэг.

Уулзалтад маань Хөдөлмөрийн баатар Ч.Шаравдорж, Гавьяат аграномич Г.Нэргүй нар хүрэлцэн ирж урмын үгс, захиа даалгавараа өглөө. Тариаланч ногоочдын хувьд төмсний хаягдлыг зөв зохистой ашиглахын тулд цардуулын үйлдвэр барих, төмс хүнсний ногоог зөвхөн дотоодоосоо авч, үнийн бодлогыг барьж өгөхийг хүсч байлаа. Миний бие энэ салбарт олон сайхан нөхөдтэй, басхүү зовлон жаргалыг нь гадарладаг хүний хувьд салбарын хөгжилд өөрийн чадах бүх хүчээ гарган ажиллах болно. Зүтгэнэ. 

АХИУ ОРЛОГО АМЬДРАЛЫН ЧАНАР  ТӨВ_САЙХАН_НУТГИЙНХАА_ИРЭЭДҮЙН_ТӨЛӨӨ