МАН-аас нэр дэвшигч Б.Баярсайхан сонгуулийн сурталчилгааны нээлтийг хийж, Отгон сумаас иргэдтэй хийх уулзалтаа эхлүүллээ
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Балжиннямын Баярсайхан, Цэдэндамбын Цэрэнпунцаг нар Завхан аймагтаа сонгуулийн сурталчилгааныхаа албан ёсны нээлтээ хийлээ. Дэлгэр зуны нартай энэ өдөр нэр дэвшигчдээ дэмжин 2 нэр дэвшигчийн ээж нар болон Завхан аймгаас төрөн гарсан соёл, урлагийн гавьяатууд, спортын алдартанууд болон иргэд сонгогчд ахмадууд, идэр залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл олуулаа цугласан юм. Түүнчлэн улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж явсан болон одоо ч хөдөлмөр хүчээ өргөж байгаа малчид, багш нар ч ирсэн байлаа.
Иргэд, дэмжигчид нэр дэвшигчиддээ халуун баяр хүргэн угтан авч, талархал илэрхийллээ. Мөн нээлтийн үеэр Б.Балжинням, Ц.Цэрэнпунцаг нарын ээжүүд 2 нэр дэвшигчид алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүгээ барьж, хийж буй их үйлсэд нь сайн сайхан, амжилтыг хүсэн ерөөлөө.
Нэр дэвшигч Б.Баярсайхан ээж Я.Гармаагийн хамт
МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт Завхан аймагт олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөн бөгөөд орон нутгийн сургуулиудын барилга, дотуур байрыг шинэчлэх, хүүхэд сурч, амьдрах орчныг сайжруулахад анхаарч, тоног төхөөрөмжөөр хангах, утаагүй Улиастай сум суурин хөтөлбөр хэрэгжүүлэн, Улиастай, Дөргөн, Мянгад чиглэлд авто замын ажлыг эхлүүлж, орон нутгийн чанартай гүүрүүдийг засварлаж, шинээр барих ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Сүүлийн 16 жил хийгдээгүй ажлууд У.Хүрэлсүхийн засгийн газрын үед өнгөрсөн эрчимтэй хийгдэж байгаад ирэд талархалтай байгаа бөгөөд Завхан нутагтаа түүний илгээсэн залуусыг багаар нь дэмжих болно гэдгээ илэрхийлж байлаа.
Нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар Завхан аймгийн төв Улиастай хотод сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийсний дараа иргэдтэй хийх уулзалтаа Отгонтэнгэр хайрханы өвөрт орших Отгон сумаас эхэллээ.
Завхан аймгийн Отгон сум
“Очирваань” бурхны орон хэмээх Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Отгон сумын иргэд, сонгогчид МАН-аас нэр дэвшигчдээ талархан хүлээж авлаа. Нэр дэвшигчид МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд отгон суманд “Отгонтэнгэр” аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар болсон тухай танилцуулсан юм.
Завхан аймгийн Отгон сумын иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн зөвлөхүүдээ Завхан нутагт илгээж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа олон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжих хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Засгийн газраас нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж эхлээд байгаа олон шийдвэр малчид, иргэдийн талархлыг хүлээж байна. Мөн дэлхийн 200 гаруй улсад тархсан Covid19 халдварын үед шуурхай арга хэмжээ авч, ард иргэдээ хамгаалж, шийдвэртэй ажиллаж байгааг иргэд, сонгогчид онцолж байлаа. Б.Баярсайхан нэр дэвшигчийг нутгийн иргэд ихэд талархан хүлээн авч байгаа гэдгээ онцоллоо. Учир нь Монголын төрд эмэгтэй хүний байр суурь, шийдвэр, төлөөлөл заавал байх ёстой бөгөөд хөгшин ээжийнхээ нутгаас уулзалтаа эхлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Нутгийн иргэд шударга, ёс зүйтэй хүмүүс Завхан аймагт нэр дэвшин ирж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Тэр дундаа өндөр боловсролтой, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай, нэр цэвэр хүмүүс байгааг онцолсон юм. Отгон сум нь нэр дэвшигч Б.Баярсайханы хөгшин ээжийн төрж, өссөн нутаг бөгөөд оюунлаг, алдартнуудын өлгий болсон Завхан нутагаа хоёргүй сэтгэлээр хүчээ нэгтгэн хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно. Нутгийн уул, ус, зон олон минь итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлж байсан юм.
Ц.Соёлмаа