АН-ын "3х3" Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ
2020.06.03

АН-ын "3х3" Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог Төв аймагт АРДЧИЛСАН НАМААС нэр дэвшигч АН-ын дэд дарга Ц.Туваан, Хууль зүйн  сайд асан Х.Тэмүүжин, Төв аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Эрдэнэсувд нар сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо.

Энэ удаагийн сонгууль Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 30 дахь оны, найм дах удаагийн сонгууль. Тиймээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд олсон амжилт, алдсан алдаагаа дүгнэж, хөгжлийн шинэ зам дээр гарах ёстой чухал сонголтын өмнө монголчууд ирээд байна. Энэ утгаараа иргэд, сонгогчдын хувьд ч өмнөхөөсөө илүү хариуцлагатай, зөв сонголт хийх цаг мөч.

АН-ын гурван нэр дэвшигч өчигдөр Төв аймгийн Зуунмод хотод сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, сонгогчидтойгоо уулзан ирэх жилүүдэд хийх ёстой шинэчлэлт өөрчлөлт, намын бодлого хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ солилцлоо.