Төгрөгийн нууцлалыг хэрхэн таних вэ?
2009.09.14

Төгрөгийн нууцлалыг хэрхэн таних вэ?

20000 төгрөгийн нууцлал

1. Тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодроно
2. Холограмм дардас дотор Соёмбо, 20000-тын тоо солонгорч үзэгдэнэ.
3. Дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20000 гэсэн нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн
4. Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн
5. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг, "МОНГОЛБАНК" гэсэн үгний товчлол болох "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана.
6. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.
7. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.
8. Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дүрс зөрүүгүй давхцана.
9. Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагдана.

10000 төгрөгийн нууцлал

1. Металл утас.
2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.
3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.
5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.
8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.

 
5000 төгрөгийн нууцлал

1. Металл утас.
2. Серийн дугаар нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.
3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн нэрлэсэн үнэ солигдож үзэгдэнэ.
5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongolbank" гэсэн бичиг гарна.
8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000, 10000, эсвэл 20000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа гэрэгэгийн доторхи дугуй дүрс заавал давхцаж харагдана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.