2020.05.07

Л.Болд: УЕП-ын мэдээллийг чуулган завсарлахаас өмнө амжиж сонсох хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2020.05.07) нэгдсэн цахим хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтын танилцууллаа.

Гишүүд чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалттай холбогдуулан үг хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд 

Өчигдөр Засгийн газраас гаргасан шийдвэр үнэхээр цагаа олсон шийдвэр байсан. Ямар нэгэн нам хамааралгүйгээр бүгд хамтраад Коронавурисын үед ард иргэддээ хандсан чухал зөв зүйтэй саналуудыг гаргаж байна. 

УЕП-ын мэдээллийг УИХ, хууль зүйн байнгын хороон дээр сонсох ёстой  боловч Алсын хараа гээд том баримт бичгийг хэлэлцээд багтаагүй гэж ойлголоо. Энэ мэдээллийг сонсох хэрэгтэй гэж үзэж байгаа тул ирэх долоо хоногт багтаах тал дээр анхаарч өгөөрэй.

Хүний эрхийн үндэсний комиссын асуудал дээр 5 дугаар сарын 15нд чуулган завсарлахаас өмнө амжихгүй болоод байна. Энэ хүмүүсийг томилохгүй бол өдөр тутам асуудал үүсэж байна. Хүний эрхийн комиссоо томилж хүний эрх зөрчигдөж байгаа асуудлуудад яаралтай дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудтай ажиллах хэрэгтэй.