Б.Баттөмөр: Барилгын цэргийн төрөлжсөн ангийг сэргээх гэж байгаа нь зөв
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхыг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Маш чухал хуулийн төсөл оруулж ирж байгаа Н.Энхболд гишүүнд баяр хүргэе. Монгол улс 3,2 сая хүнтэй. Талаас илүү хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа. Үлдсэн 50 хувийн дийлэнх нь ахмад настанууд байгаа. Тэгэхээр ажиллах хүчний тоо бага байдаг. 1990 он хүртэл барилгын цэргийн төрөлжсөн анги гэж байсан. Монгол Улсын маш олон том бүтээн байгуулалтуудыг хийсэн. 1990 оноос хойш энэ байгууллага татан буугдаад цэргийн алба улсын төсвөөс мөнгө авдаг байгууллага болсон.
Үүнийг сэргээн байгуулах гэж байгааг дэмжиж байна. Мөн кибер аюулгүй байдалтай холбоотой нэгжийг байгуулж байгаа юм байна. Олон улсын жишигт энэ үүрэг батлан хамгаалах яаманд байдаг. Олон улсын туршлага ямар байдаг тал дээр судалгаа тооцоо хэр хийгдсэн бэ. Хорих байгууллагууд, хилийн цэрэгт ийм ангмщиуд байгуулах боломж байгаа. Энэ талаар авч үзсэн үү. Сонгон шалгаруулалтын хуулинд өөрчлөлт оруулж тендерт орохгүйгээр зохицуулах боломжтой юу.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.16
2024.05.09
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан