Зэвсэгт хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталлаа
2016.09.02

Зэвсэгт хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталлаа

Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг батлагдав.