Ж.Ганбаатар: НӨАТ-ыг чөлөөлөх асуудал жижиг ААН-д давхар дарамт болж очиж байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн цахим хуралдаан эхэллээ. Өнөөрийн хуралдаанаар 19 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
НӨАТ-ыг чөлөөлөх асуудал долоо хоног бүрийн чуулганаар яригдаж байгаа. НӨАТ-ыг чөлөөлхөөр олон байгууллага падаан бичиж өгөх шаардлагагүй болно. Тэгэхээр ААН-үүд тэр байгууллагуудын өмнөөс НӨАТ төлдөг. Тиймээс Засгийн газраас НӨАТ чөлөөлж байгаа бол падааныг нь ААН, иргэдэд өгөх боломжоор хангаж өгч болдоггүй юм уу. ААН-үүдэд энэ хүндээр тусч байгаа. Бодлогыг буруу зөв гэж хэлмээргүй байна. Жижиг аж ахуй нэгжүүдэд давхар дарамт болж очиж байгаа шүү.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.06
2024.11.21