Унаажуулах хөтөлбөр үргэлжилж байна
2020.04.16

Унаажуулах хөтөлбөр үргэлжилж байна

Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн анхан, дунд шатны намын байгууллагуудаа унаажуулах хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд Говь-Алтай, Баян-Өлгий, Сэлэнгэ тэргүүтэй 10 гаруй аймаг, 9 дүүргийг унаажуулаад байгаа юм. Харин өнөөдөр Орхон аймаг болон нийслэлийн Налайх дүүргийн авто машины түлхүүрийг намын  удирдлагуудад  нь хүлээлгэн өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар унаажуулах хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэлийн анхан дунд шатны намын  20 гаруй байгууллага өөрийн гэсэн унаатай болоод байгаа юм.