Д.Сарангэрэл: Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүнд байна
2020.03.17

Д.Сарангэрэл: Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүнд байна

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.03.17/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдлаа. Хуралдаан дуусч, гаргасан шийдвэрийн талаар яг одоо мэдээлэл хийж байна. 

Энэ удаагийн хуралдаанаар шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдал, үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар болон нүүрсний экспорт, гадаад байгаа 1000 орчим иргэнийг авч ирэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Шинэ коронавирусний халдвар дэлхийн 164 оронд тархлаа. Монгол Улсад анхны халдвар авсан хүн Франц улсын иргэн болох нь тогтоогдсон. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. КОВИД-19 халдвар авсан Монгол Улсын гурван иргэнийг эрчимтэй эмчилж эхлээд байна. 

Тухайн гурван иргэнтэй ойр байсан нийт 110 хүнээс шинжилгээ авсан. Одоогоор 61 хүний хариу сөрөг гарсан. Гурван иргэнээ шуурхай эмчилгээнд оруулаад байна. Халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг дахин хэлье. 

Гурван иргэний биеийн байдлын тухайд хувь хүний нууцтай холбоотой учраас зарлах боломжгүй. ХӨСҮТ-ээс БНСУ-аас ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой. Берлинээс ирсэн иргэний байдал хүнд байна гэсэн мэдээллийг өгсөн" гэв.