2020.03.09
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт иж бүрэн компьютеруудыг хүлээлгэн өглөө
Хан-Уул дүүргийн ИТХ, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт иж бүрэн компьютеруудыг хүлээлгэн өглөө.
Цагдаагийн албан хаагчдийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн DELL маркын иж бүрэн компьютеруудыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарт гардуулан өглөө.