УИХ-ын гишүүн Л.Болд Яармагийн 2500 орчим иргэдтэй уулзалт хийлээ
2019.11.04

УИХ-ын гишүүн Л.Болд Яармагийн 2500 орчим иргэдтэй уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Л.Болд тойргийн иргэд сонгогчидтойгоо өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр уулзалт хийлээ.

Энэ удаа тэрээр Яармагийн IV, V, VI, VII, VIII хорооны 2500 орчим иргэдтэй  уулзалт хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүний үйл ажиллагааны тайлан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал солилцлоо. Мөн  2019 оны улс, нийслэл, дүүргийн төсвөөс Яармагийн бүсэд хийж буй бүтээн байгуулалтын явц, Яармагийн бүсэд холбогдох 2020 оны төсөвт тусгасан саналууд, нэмж тусгах иргэдийн саналыг авах асуудлуудаар харилцан ярилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг тэмдэглэж авлаа.

Энэ үеэр УИХ-ыэ гишүүн Л.Болд амралтын өдрүүдэд цаг заваа гарган өргөнөөр хүрэлцэн ирсэн яармагчууддаа талархаж байна хэмээсэн юм.

Яармагийн 4, 5 дугаар хорооны иргэдтэй ажил хэрэгч уулзалт хийж олон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт өрнүүллээ.

Тавдугаар хорооны уулзалтыг дуусгаад УИХ-ын гишүүн Л.Болд иргэн Цогоогийн хувиараа эрхлэх аж ахуйгаар орлоо. Байнгын хэрэглэгч, худалдан авагчтай болоод амжсан "Цог" брэнд бол жинхэнэ үндэсний үйлдвэрлэл, жинхэнэ ЖДҮ юм!