СХД хариуцлагатай жижүүрийн үүргийг энэ сарын 30-ны өдөр хүртэл сунган ажиллуулж байна
2020.03.03

СХД хариуцлагатай жижүүрийн үүргийг энэ сарын 30-ны өдөр хүртэл сунган ажиллуулж байна

Шинэ коронавирус халдварт өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжин ажиллаж байгаа билээ.

Тэгвэл нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн үүргийг гуравдугаар сарын 30 болтол сунган ажиллаж байгаа аж.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, дэн буудал, амралт сувиллын газар, бусад объект, цанын бааз, заал, биллиард, саун, бассейн, фитнесс, бүжиг, иогийн клуб зэрэг иргэд олноор цуглаж байгаа газрын үйл ажиллагааг мөн л энэ сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоосон байна.

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын гаргасан тушаалыг зөрчиж үйл ажиллагаа явуулах зэргээр зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт уламжлахыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэст тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн үүрэг болгосон байна.