Ө.Энхтүвшин: УОК-ын шийдвэрийг дэмжсэн анхны үндэсний үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК боллоо
2020.03.06

Ө.Энхтүвшин: УОК-ын шийдвэрийг дэмжсэн анхны үндэсний үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК боллоо

Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг ариутгалын бодис хийхэд ашиглах шийдвэрийг гаргасан.

Энэхүү уриалга, шийдвэрийг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК спирт хандивласан анхдагч компани болсныг УОК-ын дарга, МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Тодруулбал: Шинэ коронавирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед УОК, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагч нарт "Жем Интернэшнл” ХХК-ийн зүгээс талархал илэрхийлж, 60 орчим сая төгрөгний хандив тусламж үзүүлжээ.

Энэхүү хандивт "Жем Интернэшнл” ХХК компанийнхаа 400 гаруй ажилчдын нэг өдрийн цалин болох 22 сая төгрөг мөн 1000 литр хүнсний спирт, 1000 литр ариутгалын спирт тус бүрийг УОК-ын дарга, МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.
Тус компанийн хандивласан 2000 литр спирт нь 100 мл савлаж гаргавал 32000 ширхэг гар ариутгалын бодис болох юм.