
2020.03.06
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Тэрбээр 03 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.
Улсын онцгой комиссын 1, 2, 3 дугаар тогтоол, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаатай газар дээр нь танилцан, үүрэг чиглэл өгөв.
Энэ үеэр УБТЗ ХНН-ийн Замын-Үүд өртөө, шилжүүлэн ачих анги, Бүс нутгийн тээвэр логистикийн төв, гаалийн хяналтын талбай, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын үйл ажиллагаатай танилцаж, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөлөл, улс, хот хоорондын автотээвэр эрхлэгчидтэй уулзан, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.