2020.01.08
Дорноговь аймгийн Айраг суманд Соёл спортын төв ашиглалтад орлоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Айраг суманд Соёл спортын цогцолборын барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг болон Айраг сумын удирдлагууд, ард иргэд оролцлоо.
Соёл спортын цогцолборын барилгатай болсноор хүүхэд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэх ая тухтай орчин нөхцөл бүрдэж, аймаг, улс, олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах, иргэд хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн бие бялдрыг багаас нь хөгжүүлэх, эрүүл чийрэг өсөж торних боломжтой болж байна.
Соёл спортын төвийн барилгын ажлыг "Элит конкрет" ХХК богино хугацаанд чанарын ѳндѳр түвшинд барьж гүйцэтгэжээ.