2020.01.31

Б.Бат-Эрдэнэ: Санхүүгийн зохицуулах хорооны өмнөх алдааг давтахгүйгээр ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Орон тооны гишүүнд нэр дэвшиж байгаа алба хаагчидаас УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Санхүүгийн зохицуулах хороо нэлээд хэл ам таталсан байгууллага. Банкнаас бусад бүх байгууллага танай дээр харъяалагддаг. Банкууд нийт активын ихэнхийг эзэмшиж байгаа гэж буй ч олон байгууллага танайд хамаарч байгаа. ФАТФ-тай холбоотой хоёр төрлийн ажлыг танайхан хэрэгжүүлсэн. Санхүүгийн чиглэлээр ажиллах тодорхой туршлагатай байх. Танай байгууллагыг тойрсон асуудал, ямар алдаа завхрал юунаас үүдэн гараад байна бэ? Та нарт алдааг давтахгүй чин шударгаар ажиллаж чадна гэдэг итгэл үнэмшил байна уу? Төвөгтэй шүү.

Танайх зөвшөөрөл өгдөг, хянадаг. Үүнийгээ дагасан олон асуудал гардаг. Нөлөө бүхий хүмүүс танайхаас зөвшөөрөл аваад, банк бус санхүүгийн байгууллага, халгаламж зээлийн хоршоо байгуулаад, түүгээрээ дамжуулаад янз бүрийн хууль бус, шударга бус үйл ажиллагаа явуулдаг, Саарал жагсаалтад оруулах, ангалын ирмэгт аваачих нь та бүхний эрх зөвшөөрөлтэй холбоотой. Ийм зөрчил тасрахгүй байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны өмнөх алдааг давтахгүйгээр ажиллах хэрэгтэй