2020.01.29

Ц.Гарамжав: Монголбанк болон бусад банкуудын үйл ажиллагааны чадавх муу байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.01.29/  банкны салбарыг чадавхжуулах хүрээнд Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Эдийн засаг өсөхын хэрээр банкинд тодорхой хэмжээний хуримтлал бий болдог одоогийн байдлаар Монгол банкинд 4 тэрбум гаран долларын хуримтлал бий боллоо. Гэвч Монголбанк болон бусад банкнуудын үйл ажиллагааны чадавхи муу байна. Олон банк дампуурах байсан ч шалгалтын явцад  урд хойно ярисаар зарим банкуудаа та нар авч үлдсэн. Одоо ч тэр банкууд нийгэмд хор хохирол үзүүлсээр байгаа. Тиймээс энэ банкнуудынхаа үйл ажиллагаанд хяналт тавиарай. 

Зээлийн хүүд маш их санаа зовж байна. Яаж ийм өндөр 15-24 байгаа зээлийн хүүг бууруулж нийгмээ эдийн засгаа ард иргэддээ хөнгөлттэй нөхцөлд оруулж яаж энэ зохион байгуулалтыг хийх вэ? Банкны эрхийг олгохдоо хувьцаа эзэмшлийн хэмжээ хязгаарыг яаж тогтоож өгөх вэ? Ихэнх банк мөнгө хүүлж хүүгээр сүүлийн 30 жил хамгийн ашигтай ажиллалаа. Энэ банкуудаа буцаагаад бид 49-50 хувьд нь яагаад хувьцаа гаргаж болохгүй вэ?И йм журмыг тогтоолд оруулаад явах боломжтой юу