Гурван мандаттай аймгуудаас хасч нэг мандаттай аймгуудад нэмэх санал гаргав
2020.01.24

Гурван мандаттай аймгуудаас хасч нэг мандаттай аймгуудад нэмэх санал гаргав

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт хүргүүлжээ.

Уг хүсэлтэд УИХ-ын сонгуулийн тойрогт мандатын тоог хуваарилахад хуулийн холбогдох заалтыг үндэслэн аймгуудын мандатын тоог шийдвэрлэж өгнө үү. Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэх заалтыг үндэслэн хүн амын байршил, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн нийслэлийн мандатын тоог хөндөхгүйгээр 3 мандаттай 90 мянга хүрэхгүй сонгогчтой аймгуудын мандатаас тус бүр нэг мандатын тоо хасаж нэг мандат бүхий аймгуудад шилжүүлэн нэмэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.