2020.01.16

Л.Болд: Өдөр ХЗБХ-ны хуралдааныг зарлаж өгөөч

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2020.01.16)  нэгдсэн хуралдаанаар дөрвөн хуулийн төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ. Мөн чуулганаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд

Хэлэлцэх асуудлын дөрөвт байгаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулж өгөөч. Өдөр ЭЗБХ зарласан. Үүнтэй хамт хууль зүйн байнгын хороог зарлаж өгөөч. Өчигдөр уг нь бид энэ талаар хэлэлцсэн ч зөрчилтэй асуудал гарсан. Өнөөдөр энэ асуудлыг эргэж хэлэлцээд засаад ороод ирэх боломжтой.