
2020.01.09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.09\ нэгдсэн хуралдаан 11.02 цагт гишүүдийн 57 хувийг ирцтэйгээр эхэллээ. Чуулганаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах хилийн заагт өөрчлөлт оруулах тухай
- Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай тогтоолын төсөл
- Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай хуулийн төсөл