Ц.Гарамжав: Хүний эрхийг хамгаалах чиглэлд ямар шинэ заалт тусгасан бэ?
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төсөлд өмнө байснаасаа ямар зарчимын өөрчлөлт нэмэгдэв, энэ хууль батлагдсанаараа Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа хэрхэн сайжирч, хууль зүйн салбарт гараад байгаа зөрчилүүд, нийгэмд гарч байгаа эмэгтэйчүүд хүүхдийн амьдрах эрхэнд халдаж байгаа зөрчилүүд эдгээрт хүрч ажиллах цар хэмжээ хэрхэн нэмэгдэх вэ?
Бид хууль гаргаад байдаг яг байдал дээрээ гэмт хэргийн тоо ч буурахгүй хүний эрхийн комиссын үйл ажиллагаа ч нийгэмд үр дүн нь сайн мэдэгдэхгүй байна. Хүний эрхийн комисс иргэдээ ингэжу хамгаалдаг гэсэн бодит үйл ажиллагаа мэдэгдэхгүй байна. Энэ тал дээр ямар ахиц гарах вэ?
Холбоотой мэдээ
2020.05.19
2020.05.14
2020.05.08
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан