2019.11.14

Ц.Мөнх-Оргил: Налайх. Багануурыг хотын статустай болгох санал оруулж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаан 10.46 цагт 65 гишүүний ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй хот болсонтой адилхан Налайх, Багануурт ч ийм боломжийг олгох хэрэгтэй. Улаанбаатар хотын ачааллыг багасгахад тухайн бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд ч дэмтэй. 

Нэг талаас дүүрэг тэгсэн хэрнээ алслагдсан. Дархан, Эрдэнэт дээр нэмээд энэ Налайх, Багануурыг нэмэх саналтай байна. Дүүрэг гэдгээр биш биеийг нь даалгаж эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй.