О.Баасанхүү: Журмын тухай хуулийг түрүүлж хэлэлцэж байгаа нь хууль зөрчиж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаан 10.46 цагт 65 гишүүний ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Батлагдахгүй бол одоо хэлэлцэж байгаа хууль нь өөрөө ямар ач холбогдолтой болох юм? Гурав дахь хэлэлцүүлэг хийгдсэний дараа бид нар суугаад энийг тэднээс гэх мэт хэрэгжиж эхлэх хугацааг зааж журмын тухай хуулийг баталдаг.
Улс төрийн намын тухай болон сонгуулийн хуулиар суудал бүхий нам гэдэг бол сонгуулийн үр дүнд МАХН 114 мянган хүн санал өгсөн тэр намыг оролцуулаад яваач ээ гэсэн санал гаргасан харамсалтай нь зөвшилцлийн ажлын хэсэг МАХН-ыг оруулаагүй.
Хэлэлцэгдэх нь ойлгомжтой батлагдах нь ойлгомжтой тийм болохоор хэлэлцээд явъя гэдэг нь хууль зөрчиж байна. Ядаж дарааллаараа хоёрдугаарт оруулаад явж болдоггүй юм уу? Үндсэн хууль хэлэлцэж байхад өөр ямар ч хууль хэлэлцэхгүй гэдэг үндсэн хуулийг хэлэлцэх хуультай зөрчилдөж байна. Яагаад журмын тухай хуулийг түрүүлж хэлэлцээд байгаа юм бэ? Энэ дээр ардчилсан нам ч гэсэн хатуу байр сууриа илэрхийлээд яваач ээ.
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18