Ц.Даваасүрэн: Бид ард түмнийхээ сонгох эрхэнд халдаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаан 10.46 цагт 65 гишүүний ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал нь сонгуулийн тогтолцоог хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг л хэлэлцэж байгаа юм. Хувь тэнцүүлсэн зарчим гэдэг маань үндсэндээ нам сонгох зарчим.
Бид ард түмнийхээ сонгох эрхэнд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл гуравдугаар хэлэлцүүлэгт шинэ саналууд гарч ирсэн нь хууль зөрчиж байна.
Яагаад бид Ардчилсан намын 3 саналыг хүлээж аваад байгаа юм? Аль нэг намын ашиг сонирхолыг илэрхийлэн хамгаалж болохгүй гэсэн заалт байдаг.
Иргэний эрх, эрх чөлөөг дордуулж болохгүй гэж байгаа. Гэтэл сонгох эрхэнд нь бид халдаж байгаа шүү. 30 нам байлаа гэж бодьё, 26 нэр жагсаая тэр жагсаалтыг хараад суудаг хүн байх уу? дураараа дургидаг хүмүүсийг зогсооё. Олон түмнээрээ шүүгдсэний буруу байхгүй.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.11.09