Ц.Байгалмаа: Х.Булгантуяаг Монгол улсын хэмжээнд тодорхой түвшинд бэлтгэгдсэн эмэгтэйчүүдийн нэг гэж боддог
Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ээлжит VII чуулган “Тогтвортой хөгжил-Тэгш оролцоо” сэдвийн хүрээнд 10 дугаар сарын 17-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болсон билээ.
Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүдийн төлөөлөл, Монголын 21 аймаг, нийслэл, дүүргийн НАМЭХ-ны салбар хорооны 400 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын Хан-Уул дүүргээс сонгогдсон МАН-ын Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч Ц.Байгалмаагаас тодруулга авлаа.
–Монголын эмэгтэйчүүдэд маш олон асуудлууд тулгамддаг болсон. Жишээ нь, гэр орон байхгүй, гудамжинд хоноглож явдаг эмэгтэйчүүдтэй таарч, сэтгэл их эмзэглэж байна. Энэ нь амьдралын их гамшиг шиг харагддаг.Тиймээс та Монголын эмэгтэйчүүдийн төлөө ямар асуудлыг чуулгандаа дэвшүүлж байна вэ?
-Өнөөдөрийн чуулганы гол асуудал манай холбоо дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, мөн шинэ ерөнхийлөгчөө сонгож байна.
Харин хүмүүс ядуурал, гэр бүл, эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг эмэгтэйчүүдийн шийдэх ажил гэж ярьдаг. Гэхдээ асуудлыг углуургаар нь шийдэхийн тулд бодлогын түвшинд шийдвэр гаргах ёстой. Бодлогын шийдвэр нь улс төрийн шийдвэр байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо Монголын нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Дэлхийн хэмжээний судалгааг авч үзэхэд, улс орнуудад улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нь өсөөд ирэхээр тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай цогцоор нь хууль гаргаж, шийдээд явдаг. Харин Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо ТББ болон Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, бусад хүний эрхийн төлөөх байгууллагын өмнө таны тавьж буй асуудал их чухал юм.
АН улс төрийн маш том байгууллага учир эмэгтэйчүүдийн дуу хоолой улс орны бодлогод яаж тусгах вэ гэдгийг тодорхойлох түүхэн аж холбогдолтой чуулган боллоо. Гэхдээ би Х.Булгантуяаг МАН болон Монгол улсын хэмжээнд тодорхой түвшинд бэлтгэгдсэн, улс төрд яваа цөөхөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг гэж боддог. Өмнө нь МАН-ын сөрөг хүчин байх үед дээрээсээ дөрөв дэхь албан тушаалыг хашиж байсан эмэгтэй юм.