Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо
2019.10.17

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VII хурал болж, шинэ ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгожээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлсэн бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм.

Ингээд өнөөдрийн хуралд оролцсон 296 төлөөлөгчийн 75.4 хувийн саналаар НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэлийг сонгожээ.