2019.05.24

О.Баасанхүү: Үндсэн хууль зөрчиж байгаа учраас картаа сугаллаа

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Енхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлүүлгийг хийлээ. 

Энэхүү төслийг  “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Гишүүдийн ирц буурчихлаа. Гишүүд ЕБС-ын хүүхдүүдийн цайг хоол болгохыг хүсэхгүй байгаа юмуу гэж харж байна. Би асуултаа асуучихаад, картаа сугална. 

тэгэхээр ашгийн болон ашгийн бус гэдгийг хэрхэн тодорхойлж байна вэ? өнөөдөр бүгд л ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Ямар хүмүүнлэгийн байгууллагууд байгаа биш. Миний бодлоор ямар ч байсан тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН ашгийн татвар төлж л байх ёстой.