2018.10.11

Д.Тэрбишдагва: "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганаар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслөөр “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлэх юм. 

Хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүн асуулт асуулаа.

Хүүхдүүдийн өдрийн хоол, цай хөтөлбөр гарцаагүй шаардлагатай. Гэхдээ энэ улсын төсөв дээр нилээн ачаалал өгөх юм байна. 2019 оны улсын төсөвт энэ хөрөнгө суусан уу. Бэлтгэл ажил ихтэй харагдаж байна. Бүх сургууль хоолны заалттай болно, ажиллах хүчин, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмнэ. Үүнийг үе шаттай хэрэгжих үү? эсвэл 2019 онд багтаж бүгдийг хэрэгжүүлэх үү? Тооцоо судалгаа хийсэн үү?

Насны онцлогт тохируулсан хоол өгнө гэж төсөлд тусгасан байна. Яг хэдээс хэдэн насны онцлогоор ангилсан вэ? Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн байна. Тэгэхээр дээрхи насны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг манай үйлдвэрүүд хийж байна уу? Цагаан идээгээ хүүхдүүддээ хэрэглүүлэх, хэрэглээ энд хэрхэн тусгах вэ?

Үүн дээр Хүнсчдийн холбоо зэрэг мэргэжлийн холбооны саналыг авсан уу? Энэ бол нарийн асуудал л даа. Хамгийн чухал нь төсвийн асуудал байна шүү. Үүнээс болоод хэрэгжихгүй болчих вий гэж болгоомжилж байна. 

Б.Ундармаа гишүүн хариуллаа

Үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Эхлэл нь 2019 оны 9 сарын 1 ээс хэрэгжүүлнэ. Шинээр барьж байгаа сургуульд гал тогооны төсвийг суулгаад явна. Хуулийн төсөл дээр Засгийн газраас саналыг нь авсан. ТББ дээр хэлэлцүүлэг хийсэн. 

Үүний дараа Д.Тэрбишдагва гишүүн санал хэлсэн юм

Тэрээр "Энэ бэлтгэл их шаардсан том асуудал. Хүнсийг буруу хэрэглэх юм бол бактерлогын зэвсэг болдог гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ төсөл дээр ганц төсөв батлах нь хангалтгүй, яам дээр бүтэц гаргаад явахгүй бол хэрэгжүүлэх нь амаргүй шүү.