2019.05.17

Онцлох зочин: УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл /Сүрьеэ өвчний тухай/

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 15 р сургуульд 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилж халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн.

Мөн Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулын станцаар сүрьеэгийн сорил, шинжилгээ хийхэд зургаан сурагч сүрьеэгээр өвчилж, 200 гаруй сурагч халдвар авсан нь илэрчээ.

Сүрьеэ өвчний тохиолдол ихээр илэрч байгаатай холбоотой илрүүлэх сорил, шинжилгээг бүх сургуулиудад хийж байгааг салбарын сайд онцолж байна. Мөн Монгол улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбар иргэдийн дунд дөрвөн чиглэлд илрүүлэх оношилгоог түлхүү хийхээр тусгажээ. Сүрьеэ өвчний тухайд илрүүлэх сорилыг цаашид ч эрчимтэй хийж нэн даруй эмчилгээнд хамруулна гэдгийг хэлж байна.