2019.04.30
Ж.Бат-Эрдэнэ: Таван толгой-Гашуун сухайтын төмөр замд хөрөнгө оруулах асуудал ямар хэмжээнд явж байна вэ?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.30/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж одоо Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайлан, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын автозамын талаар мэдээлэл танилцуулав.