2019.04.24

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгээр УИХ-ын Гишүүн, ЗТХ-ийн Сайд Б.Энх-Амгалан оролцлоо

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын их хурлын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан оролцлоо.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, нүүрс тээвэрлэлт эхэлсэн үед Сайншанд өртөөний вагон боловсруулах хоногийн хүчин чадал хангалтгүй болж, тус өртөөг өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг дагаад зөвхөн төмөр замын салбарт 5000 ажлын байр шинээр бий болж, Замын-Үүд-Сайншанд, Таван толгой-Зүүн баян, Зүүн баян-Ханги мандал, Сайншанд-Алтанширээ, Сайншанд-Дорнод гэсэн таван замын төв болох ба ингэснээр Сайншанд нь монголын 2 дахь том өртөө болон өргөжих хэтийн төлөв харагдаж байгаа юм.