2019.04.25

О.Баасанхүү: Ажилгүй байгаа иргэддээ 3-4 сая төгрөг өгөөд төмөр замаа бариулаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай" тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж  байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Төмөр замын асуудлаа нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй. Мөнгөтэй болсон гээд тэрийг энийг баръя гээд байна. Харин энэ төмөр замын хувьд барьсан даруйдаа ашгаа өгөх учраас батлаад бариад явахыг дэмжиж байна.

Барихын хувьд ажилгүй иргэдээр барих уу? Цэргүүдээр бариулах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Одоо ажилгүй хүмүүсийн бүхэл арми бий болчоод байна. БНСУ-руу гараад байна. Эдгээр иргэддээ 3-4 сая төгрөг өгөөд бариулаад явах ёстой шүү.

Эрдэнэс тавантолгойн ашгийн мөнгөөр барьна гэж байна. Энэ компанийн хувьцаанаас би ч гэсэн 1072 хувьцаа эзэмшдэг. Эдгээр хувь эзэмшигч иргэдээсээ энэ мөнгийг нь ашиглах гэж байгаагаа асууж болохгүй юу? "