Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замд хөрөнгө оруулахаар ярьж байгаа хувийн компаниудыг төр дэмжээрэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төмөр замуудыг барих хугацааны төлөөр тодруулсан юм.
Тавантолгой-Цагаан суварга- Зүүн баян чиглэлийн төмөр замыг 2019онд, Тавантолгой-Гашуун Сухайтын чиглэлийн төмөр замыг 2020 онд тус тус хэрэгжүүлэх гэсэн төсөл орж ирж байна. Энэ хугацаа дээр тайлбар хэлж өгөөч. Ер нь энэ 2 төмөр зам дээр 2 уулан дээр нь ААН байгуулааад, тус тусдаа үйл ажиллагаа явуулахаар өнгөрсөн 8 сард Засгийн газрын шийдвэр гарсан шүү дээ. Энэ хэвээрээ байна уу? Хоёрдугаарт, Тавантолгой-Зүүн баянгийн чиглэлийн төмөр замыг яагаад эхэнд барихаар ороод ирэв. Нэгдүгээрт, Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замаа барих хэрэгтэй биш үү? Бид чинь 50-аад сая тонн нүүрс гаргана гэсэн том зорилт тавьчихаад байх шиг байна. Дээрээс нь тэр зам дээр өчнөөн олон осол гарч байна. Хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж байна. Энэ төмөр замаа нэн тэргүүнд барих ёстой санагдаж байна.
Мөн дараа нь Ж.Бат-Эрдэнэ гишүүн төсөлтэй холбоотой санал, байр сууриа хэллээ.
Энэ асуудлыг дэмжих ёстой. Монгол улсын бүтээн байгуулалт, экспортыг дэмжихэд энэ маш чухал.Авто замаар экспорт хийх, төмөр замаар экспорт хийх хоёр шал өөр. Тухайн нүүрсний сав газраас олборлолт хийж байгаа аж ахуй нэгжүүдээс төмөр зам барихад дэмжих талаар ярьж байгаа. Тэгэхээр үүнийг дэмжих ёстой. Манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө энэ асуудлыг хөөцөлдөөд явдаг. Тэгэхээр та бүхэн үүн дээр нь сайн дэмжээд яваарай. Шивээ Хүрэн Төмөр зам ХХК байгуулсан байгаа. Энэ ажлыг яаравчлах хэрэгтэй
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан