УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар санал тэнцлээ
2019.01.29

УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар санал тэнцлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн дагуу цаасаар нууц санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулсан юм. 

Тооллогын комиссын даргаар Д.Хаянхярваа томилогдож, санал хураалтыг зохион байгуулсан. Ингээд нууц санал хураалт явуулж, тооллогын комисс дүнгээ танилцуулсан юм.

Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос

 Дэмжинэ-8

 Дэмжихгүй- 8

 Хүчингүй- 1 санал гарлаа.

Ингээд санал хураалт тэнцэж, байнгын хорооны хуралдаанаар тооллогын комиссын саналыг дэмжих боломжгүй гэсэн саналын томъёоллоор чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын 17 гишүүн оролцсон юм.

Үүгээр байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа, дараагийн асуудлуудаа үдээс хойш хэлэлцэхээр боллоо.