М.Билэгт: Аудитын дүгнэлт нотлох баримт болж чаддаг эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
Хөгжлийн банк, Монгол банк, Яамдуудын сангууд зориулалтын бусаар зарцуулагдаж байна. Төрийн сангуудад журмаа өөрчилж, зорилтот бүлэгт олго гэж хэлэх нь дүгнэлт нь аудитаар гарч ирмээр юм.
Бүх яамд дээр хийж байсан аудитын дүгнэлтүүд эцсийн үр дүнгээ өгөөгүй гэж харагдаж байна. "Бидний гаргасан дүгнэлт хууль хяналтын байгууллага дээр очоод бүрэн нотлох баримт болж чаддаггүй" гэж байна. Иргэдэд очих ёстой төрийн үйлчилгээ зохих түвшилнд очихгүй байгаа нь аудитын дүгнэлтийн дагуу арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой. Цаашдаа яах вэ?
Бодлогын бичиг баримт гэж оруулж ирж байхаар цаашдаа төрийн аудитаас гаргасан дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад нотлох баримт болж чаддаг хуулийг нь гаргах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2020.06.15
2020.05.15
2020.04.30